CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНАСАУ-ын дайн зарлаагүй гэв

09-26-2017 14:40

 БНАСАУ-ын эсрэг АНУ дайн зарлаагүй гэж 25-нд Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сарах Сандерс мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БНАСАУ-д АНУ дайн зарлалаа гэдэг бол шал худал юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх АНУ-ын зорилт өөрчлөгдөөгүй. Солонгосын хойгийг энхийн аргаар цөмийн зэвсэггүй болгох арга замыг цаашид эрэлхийлэх болно. АНУ эдийн засгийн дарамт, дипломат шахалтаар энэ зорилгоо биелүүлэхээр хичээн зүтгэж байна гэжээ.

Мөн өдөр Нью-Йорк хотноо БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Лее Юн Хо: БНАСАУ-ын эсрэг АНУ эхэлж дайн зарласныг дэлхий нийтээрээ тодорхой санаж байгаа. БНАСАУ үүний эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй. Үүнд БНАСАУ-ын харьяа агаарт ороогүй ч Америкийн бөмбөгдөгч онгоцыг буудан унагах явдал багтаж байна гэж хэлсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100