2Автомашины олон улсын үзэсгэлэн болно
3Бээжингийн кино наадмын шилдгээр “Scary Mother” тодорчээ
5Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
6Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Хятадын экспо өнөөдөр эхэллээ. Энэхүү экспод Монгол улсаас 400 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Бид экспогийн үеэр Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүд Хятад улсын зах зээлд хэрхэн нэвтэрч, бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга зам хайж буйг сонирхсон юм. Бидний анх уулзсан хүн бол Монгол улсын “Эрдэнэт” хивс компаны маркатенгийн менежер Н. Батаа байлаа. Эрдэнэт хивс компани анх 2016 онд нэрийн барааны дэлгүүрээ ӨМӨЗО-ны Хөх хотод нээж байсан бол энэ онд хоёрдахь дэлгүүрээ байгуулжээ. Мөн Шилийн хотод нэрийн бараан ы дэлгүүрээ нээсэн гэнэ. Цаашлаад ирэх оны эцэс гэхэд нийтдээ өөрийн нэрийн бүтээгдэхүүний 16 дэлгүүрийг БНХАУ-ын хэмжээнд байгуулах зорилготой ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн хивс цэвэр байгалийн гаралтай учраас Хятад улсын хэрэглэгчид тун ам сайтай, худалдан авах сонирхолтой гэнэ. Мөн тус компани энэ удаагийн эскпод цэвэр байгалын гаралтай түүхий эд бэлтгэх чиглэлээр 7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт босгох зорилготой ирсэн. Энэ зорилго нь ч бүтэж байгаа гэдгийг тэрээр онцолсон.
Монгол улсын “Эрдэнэт” хивс компаны маркатенгийн менежер Н. Батаа
Харин бидний дараагийн уулзсан хүн бол ӨМӨЗО дахь АПУ компаны төлөөлөгч Н.Урагшилт байлаа. Тэрээр АПУ компаны бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлж байна. Нэг жилийн хугацаанд багагүй амжилттай үйл ажиллагаа явууллаа. АПУ компаны бүтээгдэхүүнүүд хадгалалтын нарийн горимтой байдаг учраас тээвэрлэлт хүндрэлтэй асуудлын нэг байдаг. Гэвч үүнийг ойрын хугацаанд шийднэ гэдэгт итгэлтэй байна. Мөн сүүлийн жилүүдэд Хятад улсад цахим худалдаа эрчимтэй хөгжсөн. Энэ үүднээс тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг бид Өвөр Монголын Содон худалдааны сайтаар дамжуулан борлуулах арга зам хайж байгаа гэв.
Цэвэр байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн бол Монгол улсын нэрийн хуудас гэхэд болно. Тэгвэл ариун цэвэр болон гоо сайханы бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компани болох “Natural Essentials”-ийн ерөнхий менежер С. Отгонжаргалтай бид ярилцлаа. Тус компани нь энэ удаагийн Хятад Монголын экспод нийт 40 нэрийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байгаа юм байна. Газрын дээрх баялаг буюу байгалын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн үндэсний бренд бий болгохоор ажиллаж байгаа тус компани 6 оронд бүтээгдэхүүнээ экспортлодог аж. Хонины сүүл, ганга өвс, жамц давс гэхчилэн хүний биед ээлтэй олон аминдэм агуулсан энэ компани Хятадын зах зээлд ороод удаагүй байна. Гэхдээ тун удахгүй олон хэрэглэгчидтэй болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа тус компаны ерөнхий менежер хэлж байсан.
2Автомашины олон улсын үзэсгэлэн болно
3Бээжингийн кино наадмын шилдгээр “Scary Mother” тодорчээ
5Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
6Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв
2Мал махны мөрдөх стандарт систем ашиглалтад орлоо
3Малчин О.Арвинбаярын о зохиол Хятадын сургуулийн сурах бичигт сонгогдов
4Үшин хошуу багш сурагч өрхийн тэргүүний хамтарсан ном унших үйл ажиллагаа зохион байгуулав
5Хөх хот “ хоёр уул нэг тал ” зэрэг ногоон төслийг эрчимжүүлж байна
6Хятадын сансар судлалын 6-р хүрээлэн хөгжил тийш...
7Хувьсгалт уламжлалыг түүчээлэн шинэ цаг үеийн сансрын салбарын залгамжлагч болно
8Ши Жиньпины Бүх Хятадын хоёр хуралд тавьсан илтгэлээс суралцан баталгаажуулья
9Ши Жиньпины шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онол, удирдлага дор