CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Английн ерөнхий сайдтай утсаар ярив

09-26-2017 14:34

 25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Английн ерөнхий сайд Тереса Мэйтэй утсаар ярьв.

Ши Жиньпин: Эрхэмсэг хатагтай тантай Их хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа, Хятад, Английн 21-р зуунд чиглэсэн дэлхий нийтийн иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны "Алтан үе"-ийг үргэлжлүүлэхээр санал нэгдсэн билээ. Энэ онд хоёр орны элчин сайдын хэмжээнд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр тал дээд хэмжээний айлчлалаа хэвээр хадгалж, бүх салбарын механизмын чанартай яриа хэлэлцээг ахиулах ёстой. Хоёр орны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийг хэвээр хадгалж, "нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх ёстой. Дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах талаар зохицуулалтаа эрчимжүүлэх ёстой. Хөгжсөн, тогтвортой, нээлттэй Англи болон Европын холбоо байх нь талуудын ашиг сонирхолд нийцэж байна. Хятад-Англи, Хятад-Европын харилцааны хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Тереса Мэй: Хятад улстай харилцаа хөгжүүлэх явдлыг Англи улс чухалчлан үзэж, хоёр орны харилцааны "алтан үе"-ийн чиг хандлагыг баримтлан, Хятадын талтай хамт хоёр талын дээд хэмжээний хэлхээ холбоог нягтруулан, стратегийн яриа хэлэлцээг сайтар ашиглаж, эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын түншлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Европ, Хятадын харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Английн тал бэлэн байна гэжээ.

Хоёр орны удирдагчид мөн Солонгосын хойгийн асуудлаар санал солилцов. Хятадын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг баримталж, Олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх систем, Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална. Солонгосын хойгын асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцөл зэрэг энхийн арга замаар зохицуулах ёстой. Үүнд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Хятад, Англи нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд холбогдох асуудалд бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг хамгаалах үүднээс хандан зохицуулах үүрэгтэй. Энх тайвны хэлэлцээг ахиулан, байдлыг намжааж, яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг Английн талаас хүсэж байна гэж Ши Жиньпин онцлов.

Англи олон улсын болон бүс нутгйин энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө хичээж байна. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах талаарх Хятадын талын нөлөөг Английн тал чухалчлан үзэж, Хятадын талын гаргасан хүчин чармайлтыг сайшааж, Хятадын талтай ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна Тереса Мэй хэллээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100