CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол Хятадын хоёр дахь экспо ӨМӨЗО-ны Хөх хотод эхэллээ

09-26-2017 17:35

 Монгол Орос Хятад гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчилан таниулах, зорилго бүхий экспо ийнхүү хоёр дах ьудаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн экспод Монгол улсаас 420 гаруй аж ахуй нэгж оролцож буй бол урилгаар 30 гаруй улс орны аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн байна. Экспо хөрөнгө оруулалт ба гэрээ хэлэлцээр, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хурал форум, Хятад Монголын соёлын солилцоо гэх үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд 23 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Экспод Монгол улсын үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох АПУ, Эрдэнэт хивс, Говь зэрэг аж ахуй нэгжүүдээс гадна жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл оролцож байна. Өнөөдөр Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд эхэлсэн экспог ӨМӨЗО-ны намын дарга Ли Жихэн, Монгол улсын их хурлын дэд дарга Я. Санжмятав тэргүүтэй албаны хүмүүс үзэж  сонирхлоо.

  

  

 Экспогийн үеэр Хятад Монголын хөрөнгө оруулалтын орчин, томоохон төслүүдийн танилцуулах хурал болно. Мөн Төв Азийн орнууды чуулга уулзалт, Монгол Хятадын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний зах зээл, Олон улсын Монгол эм эмнэлэг зэрэг хэд хэдэн салбар хуралдаан болох юм.

  

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100