CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндэстэнүүдийн эв нэгдлийн цэцэг,,,

09-25-2017 15:46

Хятадын Хөхнуур  мужийн Хайши жөүгийн үндэстэнүүд эв нэгдэлтэй урагш дэвших тэргүүний бүс болгон бүтээн байгуулах удирдах хэсгийн алба, ХКН-ын Хайши жөүгийн Суртал ухуулгын  албанаас зохион байгуулж, Хайши жөүгийн хот, сяний ажлын хороод, china.com  сайтаас гүйцэтгэж буй “Хятадын гол гол мэдээллийн хэрэгслүүд Хөхнуурын Хайши жөү  "Үндэстэнүүд эв нэгдэлтэй хөгжиж дэвших үлгэр жишээ жөү болгон бүтээн  байгуулсантай гүнзгий танилцах аялал” үйл ажиллагаа Хөхнуур мужийн Хайши жөүгийн  Дэлхий хотод албан ёсоор эхлэв.  

Энэ үйл  ажиллагаа "Үндэстэнүүдийн эв нэгдлийн цэцэг нар өөд дэлгэрнэ" сэдвээр зохиогдож,  Хятадын гол гол мэдээллийн хэрэгслийнхэн Хайши жөүгийн олон газар, олон ажил  төрөл, олон салбарт хийж буй бүтээн байгуулалтын ажлын өвөрмөц, онцлог талтай  танилцан, бүтээн байгуулалтын ажлын үр ашиг, туршлагыг харуулж, Хайшигийн  Монгол, Түвд үндэстэний өөртөө засах жөүг үндэстэнүүдийн эв нэгдэл, хөгжил  дэвшлийн үлгэр жишээ жөү болгон бүтээн байгуулсан үр дүнг бүх талаар  танилцуулан, Намын 19 дүгээр их хурлыг угтах болно.

Хайши  жөүгийн захиргааны дэд дарга, тус жөүгийн бүтээн байгуулалтын ажлын удирдах  хэсгийн дэд дарга Ян Хун-Ү, Хайши жөүгийн суртал ухуулгын газрын дэд дарга Ма  Яньпай, Хайши жөүгийн Үндэстэн, шашны ажил хариуцсан зөвлөлийн дэд дарга  Ганчинтэр, china.com сайтын дэд захирал Ё Тао, мөн төв, мужийн мэдээллийн  хэрэгслийн холбогдох албан тушаалтан, сэтгүүлчид үйл ажиллагааны нээлтийн ёслолд  оролцов.

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100