CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Иран батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхээ зогсоохгүй

09-25-2017 09:37

 Зарим улс орны аюул заналхийлэл оршиж буй учраас Иран батлан  хамгаалах хүчээ бэхжүүлэхээ зогсоохгүй гэж 23-нд, Ираны батлан хамгаалахын сайд  Амир Хатами онцолжээ.
Тэрээр мөн өдөр  Иран сүүлийн үед баллистик пуужин хөөргөсөнтэй холбогдуулан хэлэхдээ: Энэхүү“Хорремшехра” нэртэй баллистик пуужин бол стратегийн зэвсэг. Алсын  тусгалтайгаараа давуу талтай бөгөөд уян хатан, дайсны батлан хамгаалах системийг  нэвтлэх боломжтой пуужин юм гэжээ.

Иран батлан  хамгаалах хүчээ бэхжүүлэхээ зогсоохгүй гэдгийг тэрээр дахин нотлоод,  пуужингийн хүчин чадал бүхий Исламын Бүгд Найрамдах Иран улсын батлан хамгаалах хүчин бол  сэргийлэх шинж чанартай бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг  хамгаалж, хэт даврагчдын эрсдэлтэй байдалд цохилт өгөх зорилготой юм хэмээн  онцолжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100