CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин шоо бугаар бүл нэмэв

09-25-2017 15:28

 БНХАУ-ын нийслэлд байрлах “Хориотой хот” буюу Хааны ордны музейд өнгөрсөн долоо хоногт есөн шоо буга нутагшуулав. Тэдний тав нь буга, хоёр нь согоо, мөн хоёр нь янзага гэнэ.


Хэбэй мужийн Чэндэ хотын түүхийн дурсгалт газар болон Хааны ордны музейн хоёр талын шийдвэрээр маргаашнаас 2018 оны хоёрдугаар сарыг дуустал “Хориотой хот”-ын музейн Цининг ордны цэцэрлэгт хүрээлэнд бугуудыг байршуулан, иргэдэд үзүүлэх аж. Мөн амьтдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд тусгайлан туршлагатай менежер болон малын эмч томилжээ.
Дашрамд сонирхуулахад, шоо буга нь бусад төрлөөсөө бие бага, улаавтар толбо, цоохор зүсээрээ ялгардаг байна. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100