CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын спорт, соёлын хөгжлийн форум болов

09-25-2017 09:46

 9-р сарын 23-нд Өвөр Монголын Бугат хотод нээгдсэн 2017 оны Хятадын спорт, соёлын үзэсгэлэн яармаг, Хятадын спорт тоглоомын үзэсгэлэн яармагт Хятадын засгийн  газрын байгууллагын удирдагч, нэр нөлөө бүхий эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид нэгэн дор  оролцож, Хятадын спортын соёлын хөгжлийн дээд хэмжээний форум, Хятадын спортын тоглоомын хөгжлийн хөрөнгө оруулалтын форумд оролцон, Хятадын спортын соёлын ирээдүйн хөгжил, Хятадын спорт тоглоомын хөгжлийн төлөвлөлтийн тухай хэлэлцэв.

9-р  сарын 23-нд Бугат хотын театрт Хятадын спорт соёлын хөгжлийн дээд хэмжээний форум "Өөртөө итгэх, хөтлөн удирдах, хүсэл мөрөөдөл" гол сэдвийн доор зохиогдов. Тус форум, спортын соёлын ач  холбогдол, Хятад улсын спортын соёлын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Таван зочин тусгай  сэдвээр илтгэл тавьсны дотор Хятадын Биеийн тамир спортын үндэсний товчооны дэд  дарга Жан Юн "Спортын соёл нь  спортын үйлс үсрэнгүй хөгжихөд нөлөөлж байна" сэдвээр  илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ: Спортын зориг санаа бол спортын соёлын гол  зангилаа учраас бид спортын зориг санааг хөгжүүлж, Хятадын спортын түүхийг  өгүүлэн, үүний зэрэгцээ спортын аж үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулж, спортын  аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулан, ард иргэдэд улам олон ажлын  байр бий болгож, илүү их үр ашиг хүртээх хэрэгтэй гэсэн &n`sp;аийна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100