CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ, Япон, БНСУ-ын удирдагчид Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хэлэлцэв

09-22-2017 17:56

 21-нд Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үдийн зоог барьж, НҮБ-ын чуулганд оролцож буй Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын ерөнхийлөгч Моон Же Интэй хамт Солонгосын хойгийн цөмийн асуудлыг авч хэлэлцэв.

Цагаан ордон мөн өдрийн орой мэдэгдэл хийж, БНАСАУ нь АНУ, Япон, БНСУ болон дэлхийн бусад улс орны эсрэг улам бүр заналхийлж байна гэсэн бөгөөд түүний эсрэг хориг тавьсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375-р тогтоолыг нэн даруй бүх талаар хэрэгжүүлж, бүх арга хэлбэрийг ашиглан түүний эсрэг дарамт шахалт үзүүлэхээ  илэрхийлсэн гэж тэмдэглэв.

Трамп: БНАСАУ-д хориг тавих цар хүрээг өргөтгөх зорилго бүхий АНУ-ын Сангийн яамны захиргааны тушаалд би гарын үсэг зурсан. Энэ тушаалын дагуу АНУ-ын Сангийн яам БНАСАУ-тай худалдаа хийх бүх хувь хүн, байгууллага нэгж, холбогдох худалдаанд туслалцаа үзүүлэх банк санхүүгийн байгууллагад хориг тавих эрхтэй гэж хэлсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100