CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотын хүн амын дундаж наслалт 83 хүрэх төлөвтэй байна

09-22-2017 11:06

 Саяхан Бээжин хотын захиргаанаас “Эрүүл Бээжинчүүд 2030” хөтөлбөр  нийтэлж тэмдэглэхдээ, 2030 он гэхэд Бээжин хотын хүн амын дундаж наслалт 83  хүрнэ гэжээ.

Бээжин хотын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төлөлтийн хорооны дарга Лэй  Хайчао 21-нд болсон хэвлэлийн бага хуралд танилцуулахдаа: “Нийслэл хотын  хөгжлийн шинэ үе шатанд хүмүүсийн эрүүл мэндтэй шууд холбоотой асуудлуудыг  үндэстлэн “Эрүүл Бээжинчүүд 2030” хөтөлбөрийг боловсруулсан. Үүнд эрүүл амьдрал,  эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн баталгаа, эрүүл орчин, эрүү мэндэд  ашигтай ажил төрлийн салбар зэрэг 5 төрлийн 28 үзүүлэлт хамарсан. Төлөвлөгөөний  дагуу, 2030 он гэхэд, Бээжин хотын хүн амын дундаж наслалт 83.4-д хүрч, нярай  хүүхэд болон 5-аас доош насны хүүхдийн эндэлтийг тус бүр 0.3, 0.4 хувьд тогтоон  барьж, жирэмсэн эмэгтэйчүүдийн нас баралтыг 000.8-000.10 дотор байлгахаар  заасан” гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100