CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад Ангараг руу хайгуулын аппарат хөөргөнө

09-22-2017 17:44

Хятадын шинжлэх ухааны акедамийн зохион байгуулсан гурав дахь удаагийн Сар болон сансар судлалын олон улсын форум өчигдөр Бээжин хотод нээлтээ хийв. Хятад улсын Ангараг гарагийн хайгуулын анхны төслийн ерөнхий архитектур Жан Ронг Чяо форумын өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр “2020 онд хэрэгжүүлэх Ангараг гараг руу хайгуулын аппарат хөөргөх ажил одоогийн байдлаар төлөвлөсний дагуу ахицтай байна. Хайгуулын аппаратанд нийт 13 төрлийн ачаа байрлана” хэмээн мэдэгдэв.

 Өдгөө Хятад улс Ангараг гарагийн хайгуулын анхны төслийнхөө үр дүнд тус гарагийн эргэн тойрон хайгуул хийн газардах нөхцөл бүрдүүлжээ. Түүнчлэн Ангараг гарагийн хүрээлэн буй орчин, онцлог, гадаргуугийн бүтэц, агаар мандал зэрэг мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар урьдчилсан судалгаа явуулж байгаа аж.

 Дээрх арга хэмжээний нээлтийн ёслолд Хятадын Сар болон сансар судлалын төслийн төвийн орлогч дарга Ю Гуо Бин “Хүн төрөлхтний сансар судлал аль хэдийнэ урьд өмнө байгаагүй хөгжлийн шинэ үе шатанд хүрсэн” хэмээн ярив. 

 Дашрамд дурдахад, Хятадын эрдэмтэд энэ сарын эхээр Хөх нуур мужийн Цайдамын хөндийд эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын зориулалттай “Ангарагийн хотхон” байгуулахад 400 сая юань зарцуулахаар болсноо мэдэгдсэн билээ. Шинэ байгууламж 95.000 метр квадрат газар нутгийг эзлэх бөгөөд жуулчид зочилж, харь гарагийн амьдралыг мэдрэх боломжийг бүрдүүлэхээс гадна ирээдүйд Ангарагт илгээх судалгааны багийг ч энд бэлдэх гэнэ. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100