CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын ГХ-ны сайд НҮБ-д илтгэл тавив

09-22-2017 18:05

 9-р сарын 21-нд  болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72-р чуулганы ерөнхий шүүмжлэлд, Хятадын ГХ-ны  сайд Ван И илтгэл тавьжээ.

Ван И “НҮБ нь хүн  төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлсэд гарамгай хүчин зүтгэл гаргасан. Гэвч хүн  бүр энх тайван, хөгжил, нэр хүндийг тэгш хүртэх хүсэл зорилт биелээгүй байна.  Хоёр жилийн өмнө, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхээр гол болгосон олон улсын  шинэ харилцааг тогтоож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг  Хятад улсын дарга Ши Жиньпин энэ индэр дээрээс уриалж байлаа. Энэ бол Ши Жиньпин  дарга дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг үндэслэж гаргасан чухал үзэл  баримтлал төдийгүй, мөн хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн тухай Хятад улсын төсөл  төлөвлөгөө, НҮБ-ын үндсэн чиг үүрэгтэй яв цав зохицсон тул гишүүн орнууд, олон  улсын хамтын нийгэмлэгийн эрчтэй дэмжлэгийг авч, бид бүхний хамтдаа тэмцэж  зүтгэх нэгдмэл зорилт болсон юм. Хүн төрөлхтний хөгжилд урьд өмнө байгаагүй  боломж, сорилт зэрэг тулгарч байна. Тиймээс НҮБ-ын үзэл санааг "үргэлжлүүлэн  залгамжилж", НҮБ-ын ажлыг “дахин эхлүүлэх” ёстой. НҮБ талуудын “найрсаг харилцаа  холбоо”-г ахиулж, дэлхийн энх тайвны сахин хамгаалагч байх хэрэгтэй. Мөн 2030 он  хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулж, олон улсын хөгжлийн  түлхэц хүчин, олон улсын харилцааны ардчилал, хуулийн дагуу зүй зохистой байдлыг  ахиулж, глобал засаглалын удирдагч байх ёстой. Мөн өөр өөр соёлын уялдаа  холбоо, хамтын хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний соёлын харилцааны зохицуулагч  байх ёстой” гэжээ.

Ван И илтгэлдээ  Солонгосын хойгийн байдал, Сирийн хямрал, Палестины асуудал, терроризм, цаг  уурын өөрчлөлт, дүрвэгсэд, глобал засаглал, даяарчиллын асуудлууд зэрэгт Хятад  улсын байр суурь, санал санаачилгыг тодорхойлсон  байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100