CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жан Гаоли гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзав

09-22-2017 09:51

21-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улсы төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 2017 оны "Нэг бүс , нэг зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцсон гадаадын төлөөлөлтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулав.

21-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улсы төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 2017 оны "Нэг бүс , нэг зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцсон гадаадын төлөөлөлтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Тэрээр: Ши Жиньпин даргын дэвшүүлсэн  "Нэг бүс, нэг зам" санаачилга бол хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах чухал эрэл, практик мөн. 4 жилийн турш бид "Нэг бүс, нэг зам" дагуу орнуудтай хамтын ажиллагааны бодлого чиглэлийг зөвшилцөж, хамтын ажиллагааны төслүүдийг хамт хэрэгжүүлж, хамтын ажиллагааны үр шимийг хамт хүртэж, "Нэг бүс, нэг зам" бүтээн байгуулалт баялаг амжилтад хүрч, санаачилгаас үйл ажиллагаанд шилжиж, төсөв төлөвлөгөөнөөс хөрсөн дээр буулгах шинэ шатанд шилжлээ. Бид хамтын ажиллагааны нийтлэг ойголтоо өргөн хүрээнд нэгтгэж, хамтын ажиллагааны түвшнээ бүх талаар ахиулж, холбогдох улс орнуудын ард түмэнд ач тусыг нь сайтар хүртээх болно. Хэвлэл мэдээлэл бол ард түмнүүдийн сэтгэл зүрхийг холбох гүүр, холбоос, цонх мөн. Энэ чуулга уулзалтыг сайтар ашиглаж, солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, "Нэг бүс, нэг зам"-ыг хамт байгуулах агуулга, үзэл санааг өөр өөрийн орны ард иргэдэд улам сайн ойлгуулж, иргэдийн санаа сэтгэлийн үндэс суурийг сайтар бэхжүүлж, ашигтай уур амьсгал бүрдүүлэн, оюун ухааны тус дэм үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна гэжээ.

"Нэг бүс, нэг зам"-ыг хамт байгуулах санаачилга нь талуудын ашиг сонирхолд нийцэж, хөгжлийн өргөн уудам хэтийн төлөвтэй, солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Нэг бүс, нэг зам" бүтээн байгуулалтад ашигтай нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна гэж гадаадын төлөөлөл санал нэгтэй илэрхийлсэн байна.

/М.Цэцэн/ 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100