CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Аялагч Э. Аръяабазар: Аялал бол хүмүүс юм

09-21-2017 14:18

 Орчин үеийн нүүдэлчид… Хэдийгээр хаа сайгүй хот суурин сүндэрлэж, нэг газар тав тухаа бүрдүүлчихвэл хаашаа ч явах шаардлагагүй мэт амьдралын хэв маяг хэдийнээ бий болсон ч шинэ газар үзэх, өөрийгөө нээх сонирхолтой аялагч, адал явдалд дурлагчид улам  олон болсоор байна. Тиймээс бид энэ булангаараа аялагчидтай уулзах болно оо! Тэдний аялалын сонин сайхан, аялалаас ойлгосон зүйлс танд сонирхолтой байх нь дамжиггүй.
Ингээд анхны зочин, аялагчаар Бээжингийн Зам Харилцааны Их Сургуулийн оюутан Э. Аръяабазар оролцож байна.

Хятадын цөөн хэдэн хотоор аялсан. Хамгийн сэтгэлд үлдсэн нь Чинхуангдао хот, БэйДайХө. Би Хөвсгөл нуурын эрэг Хатгалд төрж өссөн болохоор их усанд, далайд маш их дуртай, далай хараад, давалгааг нь сонсоод дандаа догдолдог. Тийм болохоор энэ хот руу аялсан хэрэг л дээ. Бас цагаан хэрмийн усанд түрж орсон хэсэг, жижиг хотын тайван нам гүм байдал энэ газрыг зорих хангалттай шалтгаан шүү. Би өндөр байшин барилга, том хотоос илүү жижиг, хөдөө, нутгийн ард иргэдтэй ойрхон газарт дуртай. Аялал бол хүмүүс юм. Газар болгоны давтагдашгүй байдал, түүх, соёл нь гайхалтай. Харин Датонг хотруу аялахдаа Хятадын эртний байгууламж хадан дээрх сүм  их таалагдсан. 

 

Тухайн үед аялалын сэтгэгдлээ ингэж бичиж байсан. Хэнтэй,хаашаа гэдгээс үл хамааран хаашаа ч явсан өөртөө сайхан санагдсан эсвэл шинэ бүхнийг олж харж, мэдэрч чадвал тэр жинхэнэ сайхан аялал байх, Энэ удаагийн энэ аялал яг л тийм тайвшрал,дурсамж бүхнийг санагдуулсан сайхан аялал байлаа. Далай хараад догдолж, зүрхний хайртай гэдгээ илүү мэдрэх шиг , энэ хот, энэ далай бүх сайхан дурсамжийг сануулж гоё энергиэр цэнэглэж өглөө. Далайн давалгааг сонсох бүр, нар мандаж жаргахыг харах бүр, шөнийн давалгааг харан суух нэг л онцгой, дүүрэн мэдрэмжийг надад өгдөг. Энэ л надад чухал, энэ л надад хэрэгтэй байсан зүйл.. 
Дараа дахиж ирнээ, гайхалтай үзэсгэлэнт Qinhuangdao хот минь 

Одоо суралцаж, амьдарч байгаа Бээжин хотын маань дурсгалт газрууд түүх өгүүлж байх шиг, заримдаа хэдэн зуун жилийн өмнөхийг төсөөлөн бодохоор ер бусын санагддаг.

Харин дараа нь Гуйлин болон Вьетнам руу аялахаар төлөвлөж байгаа. Хэзээ нэгэн цагт заавал очно доо гэж боддог газар маань ОХУ Санкт-Петрбург. Багадаа орос кино их үздэг байсан болохоор л сэтгэлд дотно санагддаг байх. Орос ахуй, Санкт-Петрбургийн цагаан шөнө, Суворовын сургууль бас мэдээж хоол нь. Бас Шотландын Эдинбургт заавал очно. Яагаад гэж үү? Эртний түүхт байшин барилгууд нь яг л үлгэр шиг...

Ари vlog хийх дуртай. Монголын гайхамшиг, үзэсгэлэнт Хөвсгөл далайг түүний vlog-оос сонирхоорой.

Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100