CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайдтай уулзав

09-21-2017 09:52

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 20-ны өдөр АИХ-ын ордонд Сингапурын ерөнхий  сайд Ли Сяньлунг хүлээн авч уулзжээ.


Ши Жиньпин, “өндөр дээд зиндааны хэлхээ холбоог баримтлах бол Хятад  Сингапур хоёр орны уламжлал болох төдийгүй, хоёр орны нягт харилцаа холбооны  бодит тусгалд болох юм. Ерөнхий сайд таны энэ удаагийн айлчлалаар хоёр орны  уламжлалт найрамдлыг бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг улам тэлнэ гэдэгт  итгэж байна. Хоёр орон хоорондын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж,  харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, тэрчлэн хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд  нийцэх төдийгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил  цэцэглэлтэд ч ашигтай юм. Хятад Сингапур нь хүмүүнлэгийн солилцоог ахиулж,  иргэдийн ойлголцолд ашигтай ажлыг илүү хийж, хоёр талын харилцааг үргэлжлүүлэн  эрүүл чиглэлээр хөгжүүлэх нь чухал юм. “нэг бүс нэг зам”-ын байгуулалт бол  одоогийн хоёр орны хамтын ажиллагааны чухал тал болохоор, энэ талаар идэвхтэй  хамтарч ажиллахыг хүсэж байна” гэжээ.
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100