CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монголын баруун 5 аймагтай хамтран ажиллах тухай хурал болов

09-21-2017 10:00

19-нд, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам  Монгол улсын баруун 5 аймагтай хамтран ажиллах тухай хурал зохион байгуулж,  элчин сайд Шин Хаймин хурлыг даргалав. Монголын Баян-Өлгий аймгийн засаг дарга  А.Гылымхан, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм, Завхан аймгийн засаг  дарга Д.Батсайхан, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн засаг дарга  Д.Галсандондог, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны худалдаа эдийн  засгийн зөвлөх Сүнь Вэйрэнь, соёлын зөвлөх Ли Вэй, улс төрийн газрын дарга Гү  Имин, БНХАУ-аас Монголд суугаа бизнесмэнүүдийн холбооны дарга Ян Шяочи, Монгол  Хятадын хөрөнгө хоршсон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Рэньминь рибао сонин,  Синьхуа агентлаг, ХОУР зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл  нийт 100 гаруй хүн тус арга хэмжээнд оролцов. 

 Элчин сайд Шин Хаймин: Алс холоос хүрэлцэн ирсэн  Монголын баруун 5 аймгийн удирдлага та бүхэнд баяр хүргэе. Хятад, Монгол хоёр  орон бол хаяа нийлсэн найрсаг хөрш юм. Хоёр тал хамтдаа хичээн ажилласны үр  шимээр хоёр орны харилцаа хурдтай хөгжиж байна. Ялангуяа 2014 онд  Ши Жиньпин  даргын Монгол улсад хийсэн айлчлалаар гараа болгож, хоёр орны харилцааг  стратегийн түншийн иж бүрэн харилцаа болгон хөгжүүлснээр олон салбарын хамтын  ажиллагаа баялаг амжилттай хөгжиж, хоёр орон, хоёр ард түмэнд бодит үр ашиг  хүртээж байна. Хятад улс Монголын талтай хамт төрийн тэргүүн нарын тохиролцсон  нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн, “нэг бүс нэг зам”-ын санаачилгыг  “хөгжлийн зам” санаачилгатай стратегийн өнцгөөс холбож, Хятад, Монголын  харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг улс хоорондын харилцаа,  хамтын ажиллагааны үлгэр жишээ болгон хөгжүүлэхэд таатай байна  гэжээ.

 Монголын баруун 5 аймгийн засаг дарга нар хоёр талын  харилцааг хөгжүүлэхийн чухал талыг онцолж, хамтын ажиллагаа өрнүүлэх өөр өөрийн  нутгийн боломж, давуу талуудыг танилцуулжээ.


Хурлын үеэр, элчин сайд Шин Хаймин Монголын баруун 5  аймагтай найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ 5 аймгийн холбогдох  удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100