CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн Холбооны нөөц валютын бодлогоо эрчимжүүлж байна

09-21-2017 09:35

  

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ оны 10-р сараас эхэлж, 4.5 их  наяд долларын өр төлбөрийг багасгаж, валютын бодлогоо эрчимжүүлэх болно гэж  Америкийн Холбооны нөөц 20-ны өдөр зарлажээ.

Үүний зэрэгцээ Америкийн Холбооны нөөц бас өнөөгийн 1-1.25  хувьтай Холбооны сангийн хүүгийн хэмжээг өөрчлөхгүй гэж зарлажээ. 2015 оны 12-р  сард банк санхүүгийн хямралын дараа анх удаа хүүгээ нэмснээс хойш, Америкийн  Холбооны нөөц 4 удаа нийт 100 нэгжээр хүүг өсгөсөн бөгөөд он гарснаас хойш  Америкийн Холбооны нөөц 3, 6-р сард 2 удаа хүүгээ нэмсэн байна. 

Энэ онд бас 1 удаа, ирэх онд 3 удаа хүүгээ нэмж болзошгүй гэж  Америкийн Холбооны нөөц мөн өдөр зарлажээ.

Америкийн эдийн засаг түргэн сэргэх замдаа буцаж орсны дагуу,  Америкийн Холбооны нөөцийн валютын чөлөөт бодлого нь хэвийн байдалд орж, хүүг  нэмэхээс гадна өр төлбөрийг ч багасгаж, харьцангуй хэвийн төвшинд хүргэх  болно. 

 

/Сайн-Өлзий /

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100