CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нийгмийн хэв журмыг хамгаалах цогц менежментийн шагнал урамшуулах бага хурал болжээ

09-20-2017 09:27

 Хятадын нийгмийн хэв журмыг хамгаалах цогц менежментийн шагнал урамшуулах бага хурал 19-ний үдээс өмнө Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин төлөөлөгчдийг хүлээн авч, чухал үг хэлсэн байна.
Тэрээр, “Хөгжил, тэр тусмаа тогтвортой хөгжил бол маргашгүй, хэлбэрэлтгүй үнэн ёс. Тиймээс эрхбиш Хятадын онцлогтой социалист нийгмийн менежментийн замналыг хэлбэрэлтгүй баримтлан, намын удирдлага болон үндэсний социалист тогтолцооны дагуу талыг практик дээр сайтар ашиглан, системтэй, шинжлэх ухаанч, ухаалаг, хуулийн дагуу ажиллаж, Хятадын онцлогтой социалист нийгмийн менежментийн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, иргэдийн амар амгалан аж төрөхийг батлан, нийгмийн хэв журам, улс орны өнө батын аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй” гэв.
ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли нарын зэрэг намын төрийн удирдагчид уулзалтад оролцжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100