CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Мексикийн төв нутагт газар хөдөлжээ

09-20-2017 10:09

 Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд  Мексикийн төв нутгийн Морелос мужид 7.1 баллын хүчтэй газар хөдөлжээ. Орон  нутгийн захиргааны бүртгэлээс үзвэл, газар хөдлөлтийн улмаас 120 гаруй хүн амиа  алдсан байна.

Мексикийн газар хөдлөлтийн  үндэсний төвийн мэдээнд тэмдэглэснээр, орон нутгийн цагаар 13 цаг 14 минутад 57  километрийн гүнд газар хөдөлжээ. Аврах ажил үргэлжилж, нас барсан хүний тоо  нэмэгдэж магадгүй байна. 

Энэ удаагийн газар хөдлөлтөд  Мехико хотын барилга байшин дайвж, хүчтэй мэдрэгдсэн тул оршин суугчид талбайд  цугларан аюулаас сэргийлсэн байлаа.

Газар хөдөлсний дараа, Мехико  хотын олон улсын нисэх онгоцны буудал нисэх онгоц хөөрч газардахыг түр зогсоож,  барилгын байдалд хяналт шинжилгээ хийсэн бөгөөд одоо хэвийн ажиллагаагаа  сэргээгээд байгаа юм байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100