CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Робот анх удаа шүд суулгах хагалгаа хийлээ

09-20-2017 16:09

Хятадын эртний нийслэл байсан Шиань хотын Агаарын хүчний анагаах ухааны их сургууль (хуучнаар IV цэргийн анагаах ухааны их сургууль)-ийн эмнэлэгт энэ сарын 16-нд буюу өнгөрсөн бямба гаригт дэлхийд анх удаа робот шүд суулгах мэс ажилбар хийжээ. Робот урьдчилсан зааврын дагуу өвчтөн эмэгтэйд хоёр шүд суулгах хагалгаа хийсэн нь амжилттай болж, мэс заслын түүхэнд тодоор бичигдэн үлдлээ. Энэ хагалгаа нь уламжлалт аргатай харьцуулахад өндөр үр дүнтэй, шарх үлддэггүй, аюулгүй гэх мэт давуу талтай гэнэ.
2013 онд Хятадын амны хөндийн сэргээн засалт судлалын алдартай профессор Жао И Мин хийгээд түүний багийнхны удирдлаган дор Агаарын хүчний анагаах ухааны их сургуулийн эмнэлэг, Бээжингийн агаарын тээврийн их сургуулийн робот судлалынхан шүд суулгах роботын судалгааны төслийг анх эхлүүлсэн байна.
Жао И Мин профессор “Шүд унах болон шүдний гэмтэл нь бүх эрхтэнд төдийгүй амьдралын хэмнэлд нөлөөлдөг хүнд өвчнүүдийн нэг” гээд “Хагалгаа хийдэг робот хоёр төрөл байдаг. Нэг нь бие даан ажиллах чадваргүй, эмчийн тусламжтайгаар ажилладаг. Одоогийн байдлаар эмнэлэгт ашиглагдаж байгаа ихэнх робот энэ ангилалд хамаарна. Нөгөө нь бие даасан, мэс заслыг өөрөө удирдан явуулдаг. Энэ төрлийн робот маш цөөхөн” хэмээн ярив.  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100