CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

"долоон бурхан-3"чип бүтээв

09-20-2017 16:02

 БНХАУ шинэ төрлийн “Бэйдоу-3” дохиоллын системийн өндөр нарийвчлалтай байршил тогтоогчийг дэмжигч чип бүтээснээ өнгөрсөн бямба гаригт албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь бүхэлдээ бие даасан оюуны өмчийн эрх бүхий дотоодод үйлдвэрлэсэн, үндсэн суурь болон цацраг давтамжийг нэгтгэсэн чип бөгөөд Шэньжэн хотын Бэйдоу технологийн компани бүтээсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар гурав дахь “Бэйдоу” чип маш жижигхэн бөгөөд суурь бэхжүүлэгчгүй, будааны хэмжээний байршлыг ч нарийвчлан тогтоох чадвартай боловч аюулгүй байдлын нууцлалгүй аж.
Цаашид тус чипийг тээврийн хэрэгслийн менежмент, завь, машины жолоодлого, тоног төхөөрөмж, GIS мэдээлэл цуглуулах, газар тариалан, инженерийн судалгаа гэх мэт бүхий л салбарт өргөн хүрээнд ашиглах гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100