CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72-р чуулганы даргатай уулзав

09-19-2017 11:38

 9-р сарын 18-нд  Нью-Йорк хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд  оролцох хугацаандаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72-р чуулганы дарга Мирослав  Лажактай уулзжээ.

Ван И: Энэ удаагийн  НҮБ-ын Ерөнхий ассамблей хөгжлийн асуудлыг ажлын гол байранд тавьсан бөгөөд  “хүмүүнлэгээр гол болгох” асуудлаар санал шүүмжлэл хийсэн байна. Энэ нь 2030 оны  тогтвортой хөгжлийн хөтөлбөр, гишүүдийн хүсэлд нийцэж байна. Хятадын тал үүнийг  сайшааж байна. НҮБ-ын өөрчлөлтийн асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг  татаж байна. Хятадын тал өөрчлөлтийг дэмжиж байгаагийн зэрэгцээ энэ нь гишүүн  орнуудын саналыг бүрэн гүйцэд сонссоны үндсэн дээр тогтвортой ахиц гарахыг хүсэж  байна гэжээ.

Мирослав Лажак: Хятад  улс олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэхийг олон улсын хамтын  нийгэмлэг сайшааж байгаа бөгөөд Хятад улс мөргөлдөөнөөс сэргийлэн хамгаалах,  халуун цэгийн асуудлыг зохицуулах, энхийг сахин хамгаалах үйл ажиллагаа явуулж,  2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг талаар бүх дэлхийг  удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. НҮБ Хятадтай хамтын ажиллагаагаа улам  эрчимжүүлж, аюулгүй байдал, хөгжил, хүний эрх гурван том салбарын ажлыг  тэнцвэртэй ахиулах болно гэжээ.

                                                                          Сайн-Өлзий

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100