CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ОХУ ирэх жилийн 3-р сард ерөнийлөгчийн сонгууль хийнэ

09-19-2017 10:05

 Синхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг 2019 оны 3-р сарын 18-нд хийнэ гэж ОХУ-ын Сонгуулийн төв комисс 18-нд мэдэгдэв.

Өнөөгийн ерөнхийлөгч В.Путин улиран сонгогдохыг Оросын ард түмэн хүсэж байна. Путин 8-р сарын эхээр ОХ-ны Бүгд Найрамдах Буриад Улсад айлчлах үеэр ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх тухай асуултад "бодож үзнэ" гэж хариулсан юм.

Путин энэ жил 64 настай. 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 онд улиран сонгогдсон билээ. Нэг хүн хоёроос дээш удаа ерөнхийлөгчээр сонгодож болохүй гэж ОХУ-ын Үндсэн хуулинд заасан учраас тэрээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөгүй, харин ерөнхий сайд болсон юм. Мөн оны сүүлчээр Оросын Төрийн Дум үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил болгон сунгаж, 2012 оноос эхлэн хэрэжүүлсэн байна. 2012 оны 3-р сард Путин гурав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

/М.Цэцэн /

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100