CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Панамын ерөнхийлөгч Ван И-тай уулзав

09-18-2017 10:01

 Орон нутгийн цагаар 16-нд, Панамын ерөнхийлөгчийн ордонд  Панамын ерөнхийлөгч Жуан Карлос Варела Хятадын ГХЯ-ны сайд Ван  И-тай уулзав.

Тэрээр Ван И сайдаар дамжуулан Ши Жиньпин даргад  мэндчилгээ дэвшүүлэв. Жуан Карлос Варела: Панам, Хятад улстай дипломат харилцаа  тогтоож хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээсэн юм. Дипломат харилцаа тогтоосон  3 сарын турш хоёр талын харилцаа хурдтай хөгжиж буйд урамшиж байна. Мөн энэ онд  багтаан Хятадад айлчилж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг  урагшлуулах гэж байгаадаа баяртай байна. Панам Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "нэг  бүс нэг зам" санаачилгыг идэвхтэй дэмжиж, өвөрмөц газар зүйн байрлалын дагуу  тэнгис дэх торгоны замын бүтээн байгуулалтад оролцож, Хятад улстай хамт улс  орнуудыг дэд бүтцээр холбоход хувь нэмэр оруулахад бэлэн байна  гэжээ.

Ван И, Ши Жиньпин даргын мэндчилгээг ерөнхийлөгч Варелад  уламжлаад: Панам Хятад улстай дипломат харилцаа тогтоож, нэг Хятад улсын  бодлогыг баримтлах Олон улсын хамтын нийгэмлэгийн эгнээнд орсон нь түүхэн үнэний  талд зогсож, иргэдийн санаанд нийцсэн төдийгүй Панамын олон салбар, Олон улсын  хамтын нийгэмлэг нийтээрээ сайшааж байна. Варела ерөнхийлөгчийн Хятадад  айлчлах үйл ажиллагааг сайтар хийж, энэ боломжоор, хоёр орны харилцан ашигтай  хамтран ажиллах, хамт хөгжих шинэ эрин үеийг нээхэд бэлэн байна  гэжээ.

Урьхан

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100