CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Олон улсын амтат идээ, хүнсний яармаг эхэллээ

09-18-2017 10:25

Хятад, Монгол, Орос гурван улсын хүнс үйлдвэрлэгчид  анх удаагаа Улаанцав хотод  амтат идээний үзэсгэлэн яармагт энэ сарын  15-ны өдөр өөрсдийн үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Энэхүү наадмыг Улаанцав хотын намын хороо, Улаанцав хотын засаг захиргаанаас санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын хүнсний бүтээгдэхүүн болон хүнс хөнгөн үйлдвэрлэлийн нийгэмлэг, Улаанцав хотын зар мэдээ,  тариалан мал аж ахуйн товчоо зэрэг газрууд хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр  органик тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн  болсон байна. Орон нутгийн онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах, цаашлаад нутгийн брендийг бий болгох зорилгоор энэхүү яармагыг зохион байгуулжээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагын хамрах хүрээ өргөн, олон нийтэд дэлгэж буй бүтээгдэхүүн нэр төрлийн хувьд олон байлаа. Хятад, Монгол, Орос гурван улсын үйлдвэрлэгчид 200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг энэ үеэр олон нийтэд танилцуулсан юм. Мөн тус үзэсгэлэн яармагт 50 гаруй газар орны төлөөлөгчид оролцжээ . 

Н.Цэрэнбалжир мэдээллээ 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100