CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хятад шинэ эрчим хүчний машинаа танилцуулав

09-18-2017 15:13

 Германы Франкфурт хотод болсон Олон улсын  автомашины үзэсгэлэн дээр Хятадын “Цагаан хэрэм” автомашины компани тэргүүлэх бүтээлүүдээ дэлгэлээ. Энэ нь олон улсын тавцанд Хятадын шинэ эрчим хүчний машины ололт амжилтыг илтгэсэн аж. 67 дахь удаагаа Франкфурт хотноо болсон автомашины үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Хятадын олон аж ахуйн нэгж энэ үзэсгэлэнд оролцож, автомашины нэрийн брэндээс үйлдвэрлэгч хүртэлх гинжин холбоо бий болгохыг зорьж байв. Мөн тэд шинэ төрлийн машин, технологи бүтээхийг эрмэлзэж байлаа. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр оролцогчид Хятадын “Чери” автомашины компанийн бүтээсэн шинэ эрчим хүчний EV хөдөлгүүрийн системтэй танилцжээ.

 

 “Цагаан хэрэм” компанийн цэвэр цахилгаан хөдөлгүүрт XEV загвар

“Цагаан хэрэм” компанийн утасгүй цэнэглэгчтэй холимог хөдөлгүүрт VV7s Hi4 загвар

“Цагаан хэрэм” компанийн утасгүй цэнэглэгчтэй холимог хөдөлгүүрт VV5s Hi4 загвар 

“Цагаан хэрэм” компанийн холимог хөдөлгүүрт Р8 загвар

Хятадын “Чери” компанийн цахилгаан хөдөлгүүрт EXEED TX загвар

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100