CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНАСАУ дахин пуужин хөөргсөнийг нотолжээ

09-15-2017 10:19

 15-нд Японы засгийн газрын мэдэгдсэнээр, 15-ны өглөө БНАСАУ баллистик пуужин хөөргөсөн байна. Пуужин Японы Хоккайдогийн агаараар нисэн өнгөрч Номхон далайд унасан байна гэжээ.

Японы NHK телевиз мэдээлэхдээ, БНАСАУ 15-ны 6 цаг 57 минутад пуужин хөөргөж, пуужин Японы Хоккайдогийн агаараар нисэн өнгөрч 7 цаг 16 минутад Караокегээс зүүн тийш 2000 км зайтай Номхон далайд унасан гэжээ. Мөн өдрийн өглөө Японы засгийн газар “Японы J-ALERT” сэрэмжлүүлгийн дохиогоор зүүн хойд нутгийн 12 мужид сэрэмжлүүлэг өгчээ.

Японы сайд нарын танхимын дарга Юшихиде Суга мөн өдрийн хэвлэлийн бага хуралд БНАСАУ дахин пуужин хөөргөснийг зэмлэж байгаагаа илэрхийлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100