CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад-АСЕАН-ий уулзалт үргэлжилж байна

09-15-2017 13:49

 Хятад-АСЕАН-ий 14 дэх удаагийн бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Гуанши мужийн Наньнин хотноо болж буй. Есдүгээр сарын 12-15-ныг хүртэл үргэлжлэх энэ арга хэмжээний хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тухайлбал, Хятад-АСЕАН-ий хөдөө аж ахуйн үзэсгэлэн болсон. Тус үзэсгэлэнд Гуанши, Шаньши, Ляонин, Жянши, Шаньдун, Хайнань, Хармөрөн, мужаас гадна Казахстан, Египет, Шри Ланка зэрэг улсууд оролцлоо. Мөн Хятадын усны шинжлэх ухааны академи, эрүүл мэндийн хүрээлэн зэрэг судалгааны байгууллагууд болон Хятадын хөдөө аж ахуйн нөхөн сэргээлтийн тэргүүлэх томоохон 200 орчим үйлдвэр 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэлээ.
Түүнчлэн “Нэг бүс нэг зам” тусгай үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд гар урлалын уран нарийн хийцтэй бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн нь оролцогчдын талархлыг хүлээж байв. Гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100