CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Путин Шэньжэний MSU-BITих сургуульд баяр хүргэжээ

09-14-2017 09:43

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 13-нд ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин тус тус Шэньжэний MSU-BITих сургуулийн нээлтэд баярын захиа ирүүлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ,  боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн чухал түлхэц хүчин мөн бөгөөд олон орны солилцоо хамтын ажиллагааны чухал зангилаа болно. Сүүлийн жилүүдэд Хятад Оросын боловсролын хамтын ажиллагаа гүнзгий хөгжиж, хоёр орны их дээд сургуулийн солилцоо нэн нягт болж, хоёр орон хоёр ард түмний ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэн, Хятад Оросын тал бүрийн стратегийн хамжилцааны түншийн харилцааг өндөр түвшинд хүргэхэд идэвхтэй үйлдэл үзүүлсэн байна. Хятад Орос хамтран Шэньжэний MSU-BITих сургууль байгуулсан нь миний ерөнхийлөгч Путинтай чухал нийтлэг ойлголтод хүрсний үр дүн бөгөөд хоёр ард түмний хүмүүнлэгийн харилцааны гүнзгий хөгжилтийн чухал үр дүн мөн. Энэ нь чухал их үлгэр жишээ ач холбогдолтой юм гэжээ.

Путин баярын захиандаа, боловсролын хамтын ажиллагаа бол Орос Хятадын стратегийн түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хоёр орны их дээд сургууль шууд солилцоо хийх нь жил явах тусам нэмэгдэж, харилцан сурагч солилцох нь ч өдөр ирэх тутам боловсронгуй болж байна. хоёр орны дунд сургуулийн сурагчид ч харилцан айлчлан амралт сувилах нь байнгын чанартай болжээ. Хоёр нэрт сургуулийн үндсэн дээр Орос Хятадын их дээд сургууль хоёр ард түмний найрамдал харилцан ойлголцлыг улам нэмэгдүүлэх болно гэдэгт итгэж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100