CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дональд Трамп энд онд багтаан Хятадад айлчилна

09-14-2017 09:48

 ХОУР-гийн мэдээ: 13-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны  төлөлөгч Гэн Шуан: Саяхан  Вашингтон хотод БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян  Жиечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзав. Ян Жиечи: Ши  Жиньпин даргын урилгаар ерөнхийлөгч Дональд Трамп оны дотор багтаан Хятад улсад  төрийн айлчлал хийх болно гэж тэмдэглэсэн гэжээ.

АНУ ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны 11-р сард Хятад  улсад айлчилна гэж гадны мэдээллийн хэрэгслүүд  мэдээлжээ.

Гэн Шуан 13-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд  сурвалжлагчийн асуултад хариулахдаа: “Орон нутгийн цагаар 12-нд БНХАУ-ын төрийн  зөвлөлийн гишүүн Яэ Жиечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой  уулзав. Ян Жиечи уулзалтын үеэр, Ши Жиньпин даргын урилгаар Дональд Трамп энэ онд багтаан Хятад улсад айлчилна, Хятадын тал Америкийн талтай хамт хичээн  зүтгэж, айлчлалыг идэвхтэй үр дүнд хүргэх болно гэжээ. Рекс Тиллерсон ч, Хятад  улстай харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж,  ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийх айлчлал баялаг үр дүнд хүрэхийг  баталгаажуулах болно гэж тэмдэглэсэн” гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100