CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон улсын хэл, соёлын анхдугаар форум нээгдлээ

09-14-2017 10:16

 "Хэл дэлхийг улам эв найртай   болгож, соёл улам өнгө төгөлдөр болгодог” уриатай Бээжингийн олон улсын хэл,   соёлын анхдугаар форум 9-р сарын 12-нд нээгджээ. Хятадын Боловсролын яамны дэд   сайд, Үндэсний хэл, бичгийн ажлын зөвлөлийн дарга Дү Жаньюань, “Нэг бүс нэг зам”   дагуу орнуудын элчин сайд нар нээлтийн арга хэмжээнд оролцож, хэл, соёлын   солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлэхийг уриалжээ.

Хэл, соёлын   анхдугаар форум Бээжингийн олон улсын соёл, бүтээлч аж үйлдвэрийн 12 дахь   яармагийн нэг чухал агуулга юм. Дү Жаньюань : Хятадын засгийн газар урт   хугацааны турш үндэсний албаны хэлийг дүрэмжүүлэн нэгтгэх, үндэстний цөөнхүүдийн   хэл, соёлыг хамгаалж хөгжүүлэх, хэл, технологийн уялдаа холбоог идэвхтэй   хөгжүүлэн, чухал ажил хэрэг болгон үзсээр ирсэн гэв. Тэрээр мөн хэл, соёлын   солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх дөрвөн уриалгыг дурдсан   байна.

"Нэгт, Хэл бичгийг мэдээлэлжүүлэлтийн   системд хамруулахад түлхэц өгнө. Хэл бол хүн төрөлхтний авьяас чадварын чухал   суурь тул ухаалаг роботын үг хэл ойлгож хэрэглэх чадавхыг судлахыг дорвитой   дэмжинэ. Их өгөгдөл, үүлэн тооцоолол, ухаалаг бүтээгдэхүүн, мобайл зэрэг   мэдээлэлжүүлэлтийн шинэ технологийг бүрэн ашиглаж, олон төрөл хэлийг хооронд нь   роботоор орчуулах судалгааг дэмжинэ. Хоёрт, үгсийн сангийн баялгийн бүтээн   байгуулалтыг эрчимжүүлж, Хятад орны олон төрлийн хэлийг нээж хөгжүүлэх, ашиглах   үндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Гуравт, хэл бичгийн мэдээлэлжүүлэлтийн   индэр байгуулж, дэлхий дахины Хятад хэл сурах хэрэглээнд өргөн, нөлөөтэй,   төлөөлөх чадавх сайн интернет сүлжээний индэр байгуулна. Дөрөвт, хэл бичгийн   үйлчилгээний хэлбэрт өөрчлөлт хийж, онц байдалд үйлчлэх туслах хэлний чадавхыг   дээшлүүлнэ” гэжээ.

Бээжингийн хэл соёлын анхдугаар чуулганыг   зохион байгуулсан нь дэлхийн хятад хэлний тус салбарын хоосон орон зайг нөхсөн   төдийгүй хэл соёлын олон улсын харилцаа, Хятадын үндэстнүүдийн соёлыг   дэлгэрүүлэх, улс орны дотоод хүчийг эрчимжүүлэн, соёлын ухамсар, итгэлийг   нэмэгдүүлэхэд эерэг хувь нэмэр оруулах юм. ЮНЕСКО-гийн хэрэгжүүлгч агентлагийн   дарга Мишел Ворбс: ЮНЕСКО-гийн зүгээс гишүүн орнуудын багтаамжтай боловсрол   эзэмшүүлэх, тогтвортой хөгжлийг ахиулахыг дэмжих бөгөөд олон хэлний бодлого   хэрэгжүүлэн, олон төрлийн хэл соёлын хөгжлийг ахиулахыг дэмжинэ   гэжээ.

"Хятад улс хэлний олон талт байдлыг   урагшлуулж буй улс орнуудын тэргүүнд явж байгаа бөгөөд олон хэлээр дамжин   үндэстэн дамнасан соёлын харилцааг ахиулж байна”

Хэл соёлын анхдугаар форумд амжилт   бүтээлийн, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн, үзүүлбэр тоглолтоор Хятадын хэл,   соёлын бүтээн байгуулалтын ололт амжилт, хэлний төрлийн биет бус соёлын ав, хэл   соёлын технологийн бүтээгдэхүүнийг танилцуулж, дэлхийн хэл соёлын харилцаа,   хамтын ажиллагааг нээн харуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн форумд Бээжингийн   хэл соёлын их сургуульд суралцаж буй Пакистаны оюутан Талха Танвир хэлэхдээ:   Хятад хэл сурч буй оюутны хувьд энэ удаагийн үзэсгэлэнгээр хятад хэл сурах   технологийн шинэ бүтээгдэхүүнийг харлаа гэжээ.

 

"Хятад улсад технологийн шинэ шинэ   бүтээгдэхүүн бий. Жишээ нь “вийчат” Пакистанд улам бүр газар авч байна. Хэлээр   соёлоо танилцуулах талаар Хятад улс технологийг хөгжүүлэн, интернет ашиглахыг   эрчимжүүлж байна. Урьд Хятадад ирж байж хятад хэл сурдаг байсан. Одоо бол гэртээ   сууж байгаа хятад хэл сурах бүрэн боломж байна” гэжээ. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100