CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Брунейн Султантай уулзав

09-14-2017 14:00

 13-нд АИХ-ын  ордонд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад төрийн айлчлал  хийж буй Брунейн Султан Хаджи Хассанал Болкиатай уулзсан байна. 
Ли Кэчян: Хятад,  Бруней дипломат харилцаа тогтоосон 26 жилийн турш, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш байж, хоёр талын харилцааны хөгжил сайн сайхан хөгжсөөр ирсэн. Ши Жиньпин  дарга тантай амжилттай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны ирээдүйг бүх талаар  төлөвлөлөө. Брунейн талтай улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, худалдаа  хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, банк санхүү, технологи зэрэг салбарын  ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, бүс  нутгийн эдийн засгийн интегралчлалын хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна  гэжээ.
Ли Кэчян: АСЕАН хамтын цогц байгуулахыг Хятадын тал  үргэлжлэн дэмжих бөгөөд АСЕАН-ны бүс нутгийн хамтын ажиллагаан дахь байр суурийг  дэмжинэ. Мөн “нэг бүс нэг зам” санаачилгыг АСЕАН-ны хөгжлийн стратегитай сайтар  холбоход бэлэн байна. Энэ онд зохиогдох шинэ ээлжийн Зүүн Азийн хамтын  ажиллагааны удирдагчдын цуврал хурал бүс нутгийн тогтвортой, хамтын ажиллагаа,  хөгжилд илүү үр ашигтай үр дүнд хүргэхийн тулд хамтдаа хичээн ажиллая хэмээн  онцолжээ.
Хассанал: Бруней Хятадтай тогтоосон  харилцаагаа дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр талын олон салбарын солилцоо, хамтын  ажиллагааг цаашид эрчимжүүлэхэд бэлэн байна. АСЕАН-ны хөгжил, АСЕАН-тай  харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх Хятадын талын байр суурийг Бруней сайшааж байна. Шинэ ээлжийн АСЕАН-Хятадын удирдагчдын хурал АСЕАН-Хятадын  харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн ахиулж, илүү их хөгжүүлнэ гэдэгт итгэж  байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100