CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"iPhone 8", "iPhone X" загвараа танилцуулав

09-13-2017 11:54

 “iPhone”-ы  анхны загварыг танилцуулсны 10 жилийн ойд зориулан Америкийн “Apple”  компани есдүгээр сарын 12-ны энэ өдөр “iPhone” гар утасныхаа  хамгийн сүүлийн загвар болох “iPhone-8",  "iPhone X"-ийг танилцуулж, тус компанийг үүсгэн байгуулагчдын  нэг Стив Жобст хүндэтгэл үзүүлсэн  байна.
"Apple”  компанийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах 2017 оны намрын нээлт 9 дүгээр сарын  12-нд Америкийн Калифорни муж дахь тус компанийн төв байрны Стив Жобс театрт  зохиогдлоо. Энэ нь тус компани шинэ байрандаа шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж  буй анхны тохиолдол юм. 
Стив Жобс 2007 онд  “iPhone”-ы анхны загварыг танилцуулж, дэлхийн ухаалаг гар  утасны эрин үеийг нээсэн юм. 10 жилийн дараа араб тооны “10” цифрээр нэрлэсэн  "iPhone X" гар утсаа танилцуулж, гүйцэтгэх захирал Тим Күүк энэ  загварыг “iPhone”-ы түүхэн дэх “хамгийн том үсрэлт” юм  гэжээ. Тус компани энэ үеэр мөн холболтгүйгээр цэнэглэгддэг  “iPhone-8", “iPhone-8 Plus” загварыг  танилцуулжээ.

   

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100