CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Дэлхийн аялал жуулчлалын холбоо байгуулагдсанд баяр хүргэв

09-13-2017 17:47

 Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-нд Хятадын Чэндү хотод болж буй Дэлхийн Аялал Жуулчлалын Холбоо байгуулагдсан ёслолын арга хэмжээнд баярын захиа илгээжээ.

Ли Кэчян баярын захидалдаа: Аялал жуучлалын салбар өнөөгийн байдлаар цар хүрээгээр хамгийн том, эрчтэй хөгжиж байгаа, холбогдох салбар олонтой, ерөнхийлсөн чанартай үйлдвэрлэл бөгөөд эдийн засгийн хөгжил, улс хоорондын харилцааг нягтруулах, хүмүүсийн хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж, гадаадад аялж буй жуулчдын тоо 7 жил дараалан нэмэгдэж, хэрэглээг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн хүчтэй хөдөлгүүр болж, нийгмийн эв нэгдлийг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Хятадын Чэндү хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын 22-р чуулганд 125 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцжээ.

 


                                                                                    Дүүрэнжаргал

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100