CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"1+6” дугуй ширээний 2 дахь яриа хэлэлцээ болов

09-13-2017 17:04

12-нд Бээжингийн Дяо Юйтай зочид буудалд Хятадын  төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Жим-Юн,  ОУВС-ын ерөнхий захирал Кристин Лагард, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий  захирал Роберто Азеведо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай  Райдер, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нарийн бичгийн  дарга Хосе Анхель Гурриа Тревиньо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга  Марк Карни нарын хамт “1+6” дугуй ширээний 2 дахь яриа хэлэлцээг зохион  явуулжээ.
Ли Кэчян: Өдгөө  дэлхийн эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа ч сөрөг тал бас харагдаж, тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл оршсоор байна. Оны эхээр, Ши Жиньпин дарга Дэлхийн эдийн  засгийн Давосын чуулга уулзалтын үер, Хятад улс олон талт хамтын ажиллагаа,  худалдааны либералчлалыг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц  байгуулах байр суурь, үзэл бодлоо тодорхойлсон юм. Бид олон улсын хамтын  нийгэмлэгтэй чин үнэнч солилцоогоо эрчимжүүлж, шинэ нөхцөл байдлыг ашиглан,  бодлого, удирдамжийг сайтар хийж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг  ахиулахын тулд хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Хуралд оролцсон олон улсын эдийн засаг санхүүгийн  байгууллагын албаны хүмүүс Хятадын нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг  байгуулахын тулд оруулсан хүчин зүтгэлийг сайшаасан байна. Олон улсын хамтын  нийгэмлэг улс төрийн хамтын ойлголтыг нэгтгэн төвлөрүүлж, олон талт хамтын  ажиллагааны зарчим, худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалыг хялбарчлах  бодлогыг баримтлан, дэлхийн банк санхүүгийн аюулгүйн сүлжээний бүтээн  байгуулалтыг ахиулж, даяаршлыг илүү багтаамжтай, хөнгөлөлттэй байлгахаа хуралд  оролцсон төлөөлөгчид илэрхийлжээ.
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100