CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян баярын захидал явуулав

09-13-2017 10:47

Төрийн зөвлөлийн  ерөнхий сайд Ли Кэчян 12-нд Бээжинд болсон "Озоны давхаргын бодисыг барагдуулах  тухай Монтреалын протокол" үүсгэн байгуулдсаны 30 жилийн ойг тэмдэглэх хуралд  баярын захидал явуулав.

Тэрээр баярын захидалдаа: Озоны давхаргыг  хамгаалж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нь дэлхийн хамтын өрсөлдөөн сорилт  юм. 30 жилийн турш, Монтреалын протоколыг хэрэгжүүлэх талаар чухал амжилтад  хүрч, хүн төрөлхтний озон давхаргыг сүйтгэж буй байдлыг хязгаарлаж, хамтын гэр  орноо хамгаалах Олон улсын хамтын нийгэмлэгийн шуурхай зоригийг харуулсан  төдийгүй дэлхийн чанартай бусад асуудлыг зохицуулахад үлгэр жишээ  болов.

Хятад улс хөгжиж буй хариуцлагатай орны хувьд дэлхийн байгаль  орчны нөхөн сэргэлтэд идэвхтэй оролцож, ногоон, нүүрстөрөгчийн ялгаруулалт  багатай, орчил, тогтвортой амьдралын арга хэлбэрийг санаачилж, 2030 оны  тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг түлхүү урагшлуулж байна. Хятад улс олон улсын  үүрэг хариуцлагаа үргэлжлэн хүлээж, байгаль орчныг хамгаалах олон улсын хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэн, дэлхийн экологийн аюулгүй байдалд шинэ хувь нэмэр  оруулна гэж Ли Кэчян онцлов.


Урьхан

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100