CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын хуралд баяр хүргэв

09-12-2017 09:50

"Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ын гэрээлэгч талуудын дээд хэмжээний 13 дахь хурал 11-нд Өвөр Монголын  Ордос хотноо нээгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захиа ирүүлж,  хурал нээгдсэнд халуун баяр хүргэж, хуралд ирсэн улс орнуудын төлөөлөгч, олон  улсын байгууллагын албан тушаалтан, олон салбарын зүтгэлтнүүдийг халуунаар угтаж  байгаа илэрхийлж, их хуралд амжилт хүслээ.

Ши Жиньпин: Цөлжилттэй тэмцэх нь хүн төрөлхтөнд  тулгарсан хамтын ноцтой сорилт учраас олон улсын хамтын нийгэмлэг хамтран тэмцэх  шаардлагатай. Бид эх байгалийг хүндэтгэх, байгаль орчныг хамгаалах үзэл ойлголтыг дээдлэн, экологийг тэргүүнд тавих, сэргийлэн хамгаалахыг гол болгон, итгэл зоригоо хөвчлөн, ирээдүйг угтан, өргөн хүрээний хамтын ажиллагаа ба зорилт  тодорхой конвенцын шинэ стратеги тогтоож, хамтын хүчин зүтгэлээр олон улсын  цөлжилт ихтэй экологийн орчныг сайтар засахыг ахиулан, элс манхнаас хүн  төрөлхтөнд үр өгөөж гаргаж өгөх хэрэгтэй. Хятад улс конвенцын үүрэг хариуцлагаа  хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гэрээлэгч талуудын энэ удаагийн их хурлын зорилт ёсоор  гишүүн орнууд, олон улсын байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагаагаа  урьдын адилаар эрчимжүүлж, улам сайн сайхан дэлхийг бүтээн байгуулахын тулд  хамтдаа хичээн зүтгэх болно гэж тэмдэглэжээ.

Цөлжилттэй тэмцэх, ган гачигийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилт бүхий “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц” нь НҮБ-ын Рио Де Жанейрогийн тогтвортой хөгжлийн их хурлын хүрээн дэх байгаль орчны  гурван том конвенцын нэг юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100