CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ван И, ерөнхий хэлэлцүүлэгт оролцоно

09-12-2017 10:10

 11-нд Гадаад харилцааны яамны  хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72  дугаар чуулган 12-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд эхэлж, 19-нөөс ерөнхий  хэлэлцүүлэг өрнөх болно. Гадаад харилцааны сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт  оролцож, олон улсын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн том чухал  асуудлаарх Хятадын байр суурь болон үзэлтийг бүх талаар тодорхойлж, НҮБ-ын  гишүүн оронтой хамт байж, дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг  хамгаалах, хөгжил цэцэглэлийг ахиулах зэрэг талаар гуйвашгүй шийдэхэд Хятад улс  бэлэн гэдгээ илэрхийлэх болно гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт оролцохоос өмнө, Коста Рикагийн Гадаад  харилцааны сайд Manuel Gonzalez болон Панамын дэд ерөнхийлөгч бөгөөд  Гадаад харилцааны сайд Isabel de SAINT MALO de Alvarado-гийн урилгаар, 14-17-нд  Ван И, Коста Рика, Панамд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү  айлчлалаар, хоёр талт харилцаа болон хамтаар анхаарч буй сэдвээр санал бодлоо  солилцох болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100