CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвдийн биет бус соёлын өвийг “Дижитал систем”-д оруулав

09-12-2017 10:17

 11-ий хэвлэлийн бага хуралд, ТӨЗО-ны албанаас “Хөгжиж  дэвшсэн 5 жил”-ийн амжилтыг танилцууллаа. 2012-2016 онд ТӨЗО “Түвдийн биет бус  соёлын өвийн тухай цуврал ном”, дуу дүрс бичлэгийн 100 шахам бүтээгдэхүүн  гаргажээ.

Мөн өдөр, ТӨЗО-ны соёлын танхимын дэд дарга Жөү Хүнян  хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ: ТӨЗО устах аюултай дурсгалт зүйлсийг  сэргээх төслийн байдлыг үндэслэн, авран сэргээх ажлаа эхлүүлж, үндэсний  зэрэглэлийн соёлын өвийг уламжлагч өндөр настай 15 хүнээр холбогдох зүйлсийг  яриулж тэмдэглэн авсан юм. Бүртгэж жагсаах ажил ид явагдаж байна гэжээ. Тэрээр,  энэ 5 жилд, ТӨЗО “Түвдийн биет бус соёлын өвийн нэр зургийн жагсаалтын толь  бичиг”, “ Түвдийн урлагийн дээжис”, “Түвд эмийн ургамлын зураг жорын нэвтэрхий  толь” зэргийг гаргасан тухайгаа мөн танилцуулжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100