CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Хуавэй” компани “Apple”-ийг ардаа орхилоо

09-11-2017 13:43

Нэрд гарсан зах зээлийн судалгааны компани болох “Counterpoint Research”-ийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад Хятадын “Хуавэй” компани ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээгээрээ өнгөрсөн зургаа, долдугаар сард “Apple”-ийн iPhone-ыг ардаа орхижээ. Энэ нь “Хуавэй” анх удаа дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болон хувирч, борлуулалтаараа “Samsung”-ын дараа орсон байна.
 2017 оны эхний хагас жилд “Хуавэй” компани 73.01 сая ухаалаг гар утас борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар өсчээ. Мөн  105.4 тэрбум юанийн орлого олсон нь 36.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Судлаачдын урьдчилан таамаглаж буйгаар энэ жилийн эцэс гэхэд “Хуавэй”-н борлуулалтын орлого 300 тэрбум юань хүрэх гэнэ.

“Counterpoint Research”-ийн цохон тэмдэглэснээр Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Хуавэй” үйлдвэрлэлийн хувьд давуу талтай. Мөн зах зээл дээрх сурталчилгаа, борлуулалтын арга нь ихээхэн сэтгэл хөдөлгөм аж. Түүнчлэн “Хуавэй” зөвхөн Хятадад төдийгүй Европ, Латин Америк, Ойрхи Дорнодод олон нийтийн талархлыг хүлээгээд буй. Гэвч Өмнөд Ази, Энэтхэг, Хойд Америкийн зах зээл дэх уналт нь тэднийг удаан хугацаанд гар утас үйлдвэрлэгч дэлхийн хоёр дахь том компани байх боломжийг хязгаарлаж байна. Үүнээс гадна “Apple” компанийн удахгүй гарах iPhone 8 загварын гар утас нь “Хуавэй”-н гадаад зах зээл дэх боломж, борлуулалтыг сулруулж буй нэг том хүчин зүйл юм. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100