CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян, багш оюутнуудыг эргэв

09-11-2017 18:02

Хятадын багш  нарын 33 дахь баярын өмнөхөн, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын  гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "Ажил мэргэжлийн болон  техникийн багш нарын сагсан бөмбөгийн өлгий" хэмээн алдаршсан  Тяньжиний ажил мэргэжил, техникийн багшийн их сургуульд тусгайлан очиж, багш  оюутнуудыг эргэсэн байна.
Ли Кэчян хэлэхдээ: Ажил мэргэжлийн  боловсрол олгодог багш нар бол багш төдийгүй мастерууд юм. Та бүхэн тусгай  мэргэжил олгодог төдийгүй мастер болох замыг уламжилж, мастерийн зориг санааг  бүтээгдэхүүн бүхэнд, үйлдвэрийн явц бүхэнд гүнзгий шингээж чадсанаас Хятад улсын  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэмт бөгөөд дээд зэргийн чанарыг бий болгосон  гэжээ.
Тус сургууль бол Хятаддаа хамгийн эрт байгуулагдсан  ажил мэргэжлийн боловсрол олгодог багшийн дээд сургууль юм. "Давхар багшлах  хэлбэрийн" ажил мэргэжлийн боловсрол олгох багш нарыг бэлтгэх систем бүрдүүлж,  төгсөгчдөд тусгай мэргэжлийн онолын мэдлэг олгохооор барахгүй мөн ур  чадварын сургалтыг удирдах чадвартай тул, "хичээл зааж, үйлдвэрт дадлагждаг" гэж  хэлж болох юм гэжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100