CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Хятадын санхүүгийн орлого 7.2 хувиар нэмэгдэв

09-11-2017 17:54

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын Сангийн яамны 11-нд гаргасан тоо  баримтаас үзвэл, 8-р сард Хятадын олон нийтийн ерөнхий төсвийн орлого 1 их наяд  65.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар нэмэгджээ. Үүнээс  татварын орлого 890.7 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар  нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд энэ оны эхний хагас болон 7-р сарын өсөлтийн хэмжээг  давсан юм. Энэ нь эдийн засаг тогтвортой хөгжиж, үнэ ханш өссөн зэрэг хүчин  зүйлээс боллоо гэж Сангийн яам тайлбарлажээ.

1-8-р сарын Хятадын олон нийтийн ерөнхий төсвийн орлого 12 их наяд  141.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар нэмэгдлээ. Үүнээс  татварын орлого 10 их наяд 341 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.6  хувиар нэмэгджээ. Мөн үе дэх Хятадын олон нийтийн ерөнхий төсвийн зардал 13 их  наяд 162.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар нэмэгдсэн  байна.


/Сарантуяа/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100