CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Торгоны зам " соёлын наадам эхлэв

09-10-2017 00:32

 Гансу мужийн Сүбэгийн Монгол үндэстний өөртөө засах шяньд  “Торгоны зам ” соёлын наадам энэ сарын 9-ны өдөр өргөн дэлгэр эхэллээ.


Энэхүү наадам нь Хятад улсын “Нэг бүс нэг зам ”-ын төрийн бодлогын дагуу болж буй бөгөөд Сүбэгийн Монгол үндэстэн уламжлалт соёлоо өвлөн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. Хятад улсын "Нэг бүс нэг зам"-ын стратегийн хөгжлийн  бодлогын дагуу Гансу мужийн намын хороо засаг захиргаанаас торгоны замын эдийн засгийн бүс нутгийн хувьд баруунаас нээн хөгжүүлэх бодлого баримтлаж байна. Үүний дагуу Сүбэ шянь өнгөрсөн жилээс эхлэн найман муж орны Монгол хэл бичгийн ажлын хэсэгтэй хамтран ярилцсаны үндсэн дээр анх удаа "Торгоны зам"-ын наадмыг ийнхүү зохион байгуулж байна.

Сүбэ нь Гансу мужийн хамгийн том нутаг дэвсгэртэй, тус мужийн цорын ганц монгол үндэстний өөртөө засах шянь юм. Монгол улстай 65 км нутаг дэвсгэрээр хиллэдэг нийт 15100 хүнтэйгээс 4566 нь Монгол үндэстэн юм. 

Энэ удаагийн наадамд хүчит бөх, хурдан морины уралдаан, сур зэрэг уламжлалт уралдаан тэмцээнээс гадна тэмээний уралдаан болох юм байна. Түүнчлэн "Үзэсгэлэнт Сүбэ ” гэрэл зургийн үзэсгэлэн , “Цастын Монголчууд" тоглолт, Морин хуурын үдэшлэг, Дээд Монголын загварын наадам болно.

 

Ажлын багийн хамт олон 

Наадмыг хөтлөгч

Дуучин Цэцэгмаа "Торгоны замын наадам ” 

 Хурд хамтлаг "Монголтойгоо адилхан ”

 Сүбэ шяньд Улаанмөчрийн тоглогчид "Цастын дуулал ”

Дуучин Н.Мөнгөнцэцг "Ашдын ерөөл ” 

 Наадмын нээлтийн ёслол болж буй нь

   

   

  

  

   

  

  

  

   

 

Хол ойроос хүрэлцэн ирсэн халуун сэтгэлт үгзэчид

  

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100