CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Хуавэй” АI чипээ танилцууллаа

09-07-2017 16:32

 “Хуавэй” компани Берлиний “IFA-2017” цахим үзэсгэлэн дээр сураг нь гараад удсан “Хиймэл оюун ухааны чип”-Кирин 970-аа танилцууллаа. Тус компанийнхан уг бүтээлээ “Дэлхий дээрх анхны утасны АI чип” хэмээн онцолж байна. Килин 970 нь TSMC-ийн 10nm дэвшилтэт технологийг ашигладаг бөгөөд  нэг квадрат см талбайд 5.5 тэрбум транзисторыг нэгтгэсэн. Дотор нь 8 цөмт CPU, 12 цөмт GPU байршуулан, 4.5G LTE технологийг ашиглан LTE Cat.18 холболтыг дэмжжээ. Хамгийн дээд хурд 1.2Gbps хүртэл бөгөөд дуу хоолой, царай, дүрс таних гэх мэт олон төрлийн чадвартай. Хэрэв ямар нэг гэнэтийн зүйл тохиолдохгүй бол Кирин 970 ирэх аравдугаар сарын 16-нд Mate 10 утсан дээр суурилуулагдан худалдаанд гарах гэнэ.


Сонирхуулахад, Кирин гэдэг нь билэгт гөрөөс буюу дундад улсын нэгэн төрлийн хийсвэр амьтны нэршил юм. Энэ нь луутай төстэй төдийгүй сайн сайхныг билэгддэг амьтан.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100