CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн Москва хотноо болж байна

09-07-2017 16:09

Энэ сарын 1-ны өдөр ОХУ-ын Москва хотноо олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.  Дэлхийн 60 гаруй орны 115 уран бичлэгтэн оролцож буй уг үзэсгэлэнд Монгол уран бичлэгтний холбооны гишүүн БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч Б.Оргил, М.Тал, Н. Дэгжилт, Н.Үнэнчбаатар, С.Цэнгэлбаяр болон Монгол улсаас Т.Ганбаатар, Э.Анхбаяр, Н.Баатарцог нар анх удаагаа оролцож байна.


“Амьдралын тухай” сэдэв дор болж буй энэ удаагийн үзэсгэлэнг ОХУ-ын Орчин цагийн уран бүтээлчдийн музейгээс зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд ном болж,  удахгүй уншигчдад хүрэх гэнэ. Ирэх 10-ны өдөр өндөрлөх үзэсгэлэнгийн хамгийн хүндтэй зочдын нэг нь Их Британий хатан хааны бичээч Ноуд Тимоти байсан аж.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100