CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ, БНСУ жил бүр стратегийн зөвшилцөл хийнэ

09-06-2017 10:53

 5-нд  Америкийн Төрийн департаментын  мэдээлснээр, БНАСАУ-ын заналхийллийг  зохицуулахын тулд АНУ, БНСУ жил бүр "Гүнзгийрсэн сүрдүүлэг бүхий стратегийн  зөвшилцөл" хийхээр болов.

АНУ, БНСУ хоёр орны засгийн газар 5-нд   "Гүнзгийрсэн сүрдүүлэг бүхий стратегийн зөвшилцөл"-ийн мэдэгдлийг гаргаж, БНАСАУ  цөмийн хошуутай баллистик пуужинг хөгжүүлж буй нь тус бүс нутаг төдийгүй дэлхийн  орнуудад заналхийлж буй хэрэг юм. Энэ үйлдэл нь АНУ, БНСУ-ын бат бэх холбоотны  харилцаа, БНСУ-ыг хамгаалах тухай амлалтыг өөрчилж чадахгүй. БНАСАУ-ын сүүлийн  үеийн өдөөн хатгалгын чанартай үг яриа, үйл ажиллагаа нь АНУ,  БНСУ-ын харилцааг улам нягтруулах болно. Хоёр орны ерөнхийлөгчийн гаргасан   "Гүнзгийрсэн сүрдүүлэг бүхий стратегийн зөвшилцөл" -ийг тогтмол зохиох  шийдвэрийн дагуу АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн яам, батлан хамгаалахын холбогдох  байгууллага механизмын шинэ загвар гаргаж, удалгүй холбогдох хурлыг хуралдуулна  гэжээ.

                                                                                  Урьхан 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100