CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын Үйлдвэр Худалдааны Банк Монгол улсад албан ёсны төлөөлөгчийн газартай болов

09-06-2017 11:16

 

Синьхуа агентагийн мэдээ: Хятадын Үйлдвэр Худалдааны Банкны Монгол улс дахь төлөөлөгчийн газар 5-д Улаанбаатар хотод албан ёсоор нээгдэв. Төлөөлөгчийн газар нь Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаанд идэвхтэй үйлдэл үзүүлэн, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэхийн тулд ажиллах болно.

Хятадын Үйлдвэр Худалдааны Банкны ерөнхийлөгч Гү Шү нээлтийн арга хэмжээн дээр: Монгол улс бол “Нэг бүс нэг зам” -ын чухал түнш байж, Хоёр тал үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүү болон том чухал төслүүд зэрэг салбарт хамтын ажиллагааны асар том боломжтой байгаа юм гэжээ. 

Мэдээллээс үзэхэд, Хятадын Үйлдвэр Худалдааны Банк өнөөгийн байдлаар дэлхийн 44 улс орнуудад салбар болон төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.

                                                                           Дүүрэнжаргал орчуулав

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100