CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн чуулган нээгдэв

09-04-2017 09:40

 3-нд Шямэнь хотноо БРИКС-ийн орнуудын худалдаа,  аж үйлдвэрийн чуулган болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож,  илтгэл тавилаа.
БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм  байгуулагдсан 10 жилийн турш худалдаа аж үйлдвэрийн хамгийн өргөн хэмжээтэй  чуулган хийж буй нь энэ бөгөөд НҮБ-ын аж үйлдвэрийн  хөгжлийн байгууллага, БРИКС-ийн орнуудын шинэ хөгжлийн банк зэрэг олон улсын  байгууллагын төлөөллийг багтаасан 1000 гаруй төлөөлөгч оролцож  байна.
Чуулган "Худалдаа, хөрөнгө оруулалт" "Банк санхүүгийн хамтын  ажиллагаа ба хөгжил" "Дэд бүтцээр холбох", "Цэнхэр эдийн засаг" зэрэг 4 гол  сэдвийн хүрээнд явагдана. Ши Жиньпин дарга илтгэлдээ: БРИКС-ийн орнуудын 10 жил,  хамтын ажиллагааны туршлагыг дүгнэж, ирээдүйн хэтийн төлөвийн талаар төсөөлөв.  Бразилийн ерөнхийлөгч М.Темер, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума нар  нээлтийн ёслолд үг хэлэв.
Одоо БРИКС-ийн орнуудын эдийн засгийн нийт  хэмжээ дэлхийн 23 хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь  нэмэр 50 хувьд хүрчээ. 2030 он гэхэд, эдийн засгийн хэмжээ нь Их Долоогийн нийт  хэмжээнээс давах болно гэж мэргэжилтнүүд төсөөлж  байна.

/Урьхан/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100