CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Умард Солонгос цөмийн туршилт хийснийг буруушаав

09-04-2017 09:56

 Синьхуа агентлагийн мэдээ: БНАСАУ дахин цөмийн туршилт  хийсэнтэй холбогдуулан 3-нд Хятадын ГХЯ мэдэгдэл  гаргав.

Мэдэгдэлд: Өнөөдөр БНАСАУ олон  улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран, дахин цөмийн туршилт хийлээ.  Энэ явдлыг Хятадын засгийн газар эрс эсэргүүцэж, хатуугаар зэмлэн буруушааж  байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, цөмийн  зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тогтолцоог хамгаалах, Зүү Хойд Азийн энх  тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь Хятадын талын гуйвшгүй байр суурь, олон  улсын хамтын нийгэмлэгийн зорилт юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс  болгох асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн эрс шийдэмгий зорилтыг хүлээн  зөвшөөрч, Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийг үнэнхүү журамлан, байдлыг  хурцатгах, мөн өөрсдийнх нь ашиг тусад нийцэхгүй буруу үйлдэл хийхээ зогсоож,  яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулах замд буцан орохыг бид БНАСАУ-ын талаас  шаардаж байна хэмээн тэмдэглэжээ.

/Уртнасан/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100