CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй уулзав

09-04-2017 14:07

 Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын  4-ний өдөр Шямэньд БРИКС-ийн удирдагчдын 9 дэх уулзалт болон Шинээр хөгжсөн зах  зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын яриа уулзалтад оролцохоор Хятад улсад  хүрэлцэн ирсэн Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зуматай уулзав.

Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд Хятад Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн  стратегийн түншийн харилцаан эрчтэй хөгжих хандлагатай байна. Хоёр талын  харилцаан түүхийн хамгийн сайн сайхан шат үед байгаа юм гэжээ. Тэрээр, өдгөө  Хятад Өмнөд Африкийн бүх талын найрсаг хамтын ажиллагаа идэвхтэй ахьцад хүрч,  ажил хэрэгч хамтын ажиллагаа урагштай явагдаж байна. Дараагийн шатанд Хятад улс  Өмнөд Африктай хамтран “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны санаачилга болон  Хятад Өмнөд Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд  хэмжээний уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны олон салбарын хамтын  ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх ёстой. Хоёр тал БРИКС-ын орнууд, Их 20-ын  бүлэг, НҮБ, Африкийн холбоо зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагад  зөвшилцөн хамтран ажиллах ёстой. Хятад улс Африкийн орнуудтай хамтран, “Нэг бүс  нэг зам”-ын санаачилга, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын  Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтад тохиролцсон Хятад Африкийн “Хамтын  ажиллагааны арван том төсөл”-ийг Африкийн “2063 оны хөтөлбөр”-тэй уялдуулж,  Хятад Африкийг хамтаар хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Якоб Зума: Хятад улс БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтыг зохион  байгуулах бэлтгэлийг сайн хийсэн. Өмнөд Африк, Хятад улсын иж бүрэн стратегийн  түншийн харилцаа эрч хүчтэй байна. Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга  уулзалтын Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын амжилтыг хэрэгжүүлж, Өмнөд  Африк болон Африкийн орнууд Хятад улстай харилцан ашигтай хамтран ажиллахад  бэлэн байна гэжээ.

/ Сарантуяа/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100